Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь хөдөлгөөнд оролцож байна. Энэ байдлаар бид жилд хэчнээн мянган зам тавьсан ч ачааллаа дийлэхгүй. Тиймээс автомашины дугаар олголтын талаар эрхзүйн зохицуулалт хийхээр болсон. Мөн гэр хорооллыг барилгажуулах хүрээнд бетонон ширэнгүүд улам олширч байна. Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1500 гаруй газрын ажлыг нэн даруй зогсоох зэрэг асуудлыг энэхүү анхдагч болон дагалдах хуулийн төслүүдэд тусгаж өгөхөөр төлөвлөж байна. Мөн Дүүргийн Засаг дарга цаашид газар олгох асуудлыг таслан зогсоож байна. Гэхдээ энэ нь төвийн зургаан дүүрэгт хамаатай. Мөн газар чөлөөлөлтийн асуудал зэргийг анхдагч болон дагалдах хуулиудын төсөлд тусгаж өгөхөөр болоод байна" гэв. Мөн хотод баримталбал зохих стандартуудыг батална. Мөн тэрбээр, “Тэнүүн-Огоо” компанийн 11 тэрбумын дансыг битүүмжилсэн байгаа. Түүнээс гадна тус аж ахуйн нэгжийн бүх хөрөнгийг царцаасан. Тус компаниас урьдчилгаа байдлаар шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Яг өнөөдөр Нийслэлээс нийтийн тээвэр худалдан авах тендерээ зарласан байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна