Хил зөрчин орж ирсэн Тува улсын иргэн амиа алджээ

Х.Есү
2023/10/19

Тува улсын иргэд хил зөрчин орж ирж нэг нь буудуулан амиа алджээ. 

Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум, 2 дугаар баг, Хайрханы 4 дүгээр застав “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна