Монгол Улсын нэрийг дэлхийнд дуурсгасан Олимпийн аварга Э.Бадар-Ууган спортын салбартаа зүтгэхээс гадна Монголын үрсийг маш олон болгох буянтай ажлыг хийж явааг хүн бүхэн мэднэ. Тэрбээр гэр бүлийнхээ хүний хамтаар “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг Монголдоо байгуулж хүүхдийн асуудалтай гэр бүлд баяр баясгалан бэлэглэсэн хүмүүс.
Тэрбээр өөрсдийн эмнэлгийн гадна талд үлдсэн жоохон зайндаа орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, Япон стандартыг нутагтаа, нутагшуулсан эмнэлэг барих гэтэл хэзээнээсээ бусдыг дарамталж сурсан увайгүй хүмүүсийн овоо хараанд мөнгө болж харагдаж эхэлжээ.
Тодруулбал, нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа “Рэжис плэйс” барилгын эзэн С.Энхтүвшин олимпийн аварга Э.Бадар-Ууганаас 2 тэрбум төгрөг шантаажилсан гэх яриа гарч эхэллээ. Тодруулбал, С.Энхтүвшин аваргыг “барилгаа барья гэвэл 2,000,000,000 (2 тэрбум) төгрөг өгчих. Тэгвэл ямар ч асуудалгүй” гэх үгсийг чулуудсан аж. Уг нь аваргын хувьд бүх хууль дүрмийнх нь дагуу барилга барих, эхлүүлэх зөвшөөрлүүдээ шат шатны газруудаас нь авсан ч нүүрсчин барилгын эзэнд заавал ч үгүй 2 тэрбум төгрөг өгч байж ийнхүү барилгаа барих дээрээ тулчихсан явна.
Ямартай ч хэн хүний халаасанд байгаад байдаггүй 2 тэрбумыг нэхэж шантаажилсан С.Энхтүвшингийн энэхүү барилга анх оффисс, үйлчилгээний зориулалттай байсан ч барилга дуусахын алдад нүүрсний мөнгөөр дээд талын давхарууд нь өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц болон хувирсан гэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.100
Ийм хүмүүс ч боломжийг өөртөө яаж ашиглах талаар л бодно л доо. Энэнд юу гэж тийм их мөнгө төлж байдаг юм. Нүүрсний мөнгөөр барьсан байшингаа аюулгүй барьсан гэж л итгэхийг хүсэхээс өөр бодол оршин суугчдад нь төрөхгүй. Бүр нэг луйварчин сэтгэхүйтэй. Бадар Ууган бол өөрийнхөө нэр төр, чадвараар тэр байшинг авсан гэж сонссон. Хүнээс худалдаж авсан юм гэсэн. Одоо юм барих газар нь даан ч жижигхэн. Аюултай. Өөр газарт барилгаа барьчихаа. Япончууд бас хамтарч байгаа гэсэн. Сайхан л юм хийх байх. Ирээдүйд хот хаашаагаа тэлэх нүү тэрийг тооцоод газар авч байшингаа бариарай.
Хариулах66.181.160.70
Бадарууган гуйа спортын салбараас луйвардаж авсан барилгаа буцааж авах хэрэгтэй.Тамирчдын нөхөн сэргээх байрыг Ми ахаараа далимдуулан авсан нь ил болсон.
Хариулах