​Их сургуулийн оюутнууд ангидаа архидан согтуурч, бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ

Т.Отгонсувд
2023/10/20

Их сургуулийн оюутнууд ангидаа архидан согтуурч, бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсан байна.

Уг хэрэгтэй холбогдуулан дүүргийн прокурорын байгууллагаас багш, оюутнуудад хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй байдаг аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна