Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчиигдөр Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргал, сэтгүүлч Б.Анхбаяр, яллагдагч Л.Шинэтуяа, Г.Алтанзаяа, Б.Энхбилэг нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцжээ.
Дээрх нэр бүхий хүмүүсийг “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ... сайтын хоёр сэтгүүлчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-1 (Худал мэдээлэл тараах), 17.6-1 (Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх), 21.11-1 (Оргон зайлах) гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн бол Л.Шинэтуяа, Г.Алтанзаяа, Б.Энхбилэг нарыг мөн хуулийн 12.6-1 (Биеэ үнэлэхийг зохион байгуулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг нь шилжүүлсэн байсан аж.
Шүүх уг хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалыг 21.000.000, шүүгдэгч Б.Анхбаярыг 17.500.000, Г.Алтанзаяаг 16.200.000, шүүгдэгч Б.Энхбилэгийг 16.200.000 төгрөгөөр торгох, 1 жил 5 сар зорчих эрх хязгаарлах ялаар, Л.Шинэтуяад 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Л.Шинэтуяад оногдуулсан хорих ялыг хоёр настай хүүхдийг нь гурван нас хүртэл хугацаанд хойшлуулж шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.138
Маш зөв шантаажчин новшнуудыг харин ч ял нь багадсан бна.
Хариулах49.0.138.74
Zuv, zuv????!!!!
Хариулах