ОХУ-д барилгын салбарын боловсон хүчин бэлтгэнэ

Х.Батсайхан
2023/10/20

Монгол Улс барилгын салбарын боловсон хүчнээ ОХУ-д бэлтгэх боломжтой болжээ. Барилга хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууцны аж ахуйн яамны ажлын хэсэг цахимаар хуралдах үедээ энэ асуудлыг тохирсон байна. Ингэснээр барилгын салбарт ажиллах хүсэлтэй залуус ОХУ-д цалин /стипендия/-тай суралцах боломжтой ажээ. Түүнчлэн, ОХУ-ын барилгын салбарын их, дээд сургуулийн багш нарыг Монголд багшлуулах асуудлыг хөнджээ.

ОХУ-ын Барилга, орон сууцны аж ахуйн яамны орлогч сайд Сергей Музычко энэ асуудалд нээлттэй хандахаа илэрхийлсэн байна.    

Энэ талаар мэдээлсэн centralasia.media цахим хуудас 1990 оноос өмнө Монголын барилгууд ЗХУ-ын стандарттай, мэргэжлийн боловсон хүчин нь бараг бүгд ЗХУ-д бэлтгэгддэг байсныг дурдсан байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна