Гурван настай хүүг зодож амь насыг нь хөнөөсөн М.Энхбилэг гэж хэн бэ

Х.Есү
Өчигдөр 19 цаг 30 минут

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтсэн гурван настай Ц.Батзаяа хүү таалал төгсжээ.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сард гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч М.Энхбилэг зодож хүнд гэмтээсэн. Хүү турк улсыг зорьж маш олон хүнд хагалгаанд орсон ч ийнхүү хорвоог орхижээ. 

Гурван настай хүүг хэвтэрт ортол нь зодсон М.Энхбилэг гэж хэн бэ?

Тэр 1989 онд төрсөн 34 настай. Баянхонгор аймгийн харъяа иргэн. Хүүхдийг зодож хүчирхийлсэн М.Энхбилэг нь өмнө нь залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан ба ял шийтгэл ч авч байсан юм. 

М.Энхбилэгийн эзэмшдэг "Централ рийл эстэйт" ХХК нь 2-3 жилийн өмнө их хэмжээний байрны урьдчилгааг иргэдээс авч нийтдээ 1,4 тэрбум төгрөг залилсан байна. 

Тэрбээр хүүгийн ээжтэй 2022 оны сүүлээр танилцсан ба 2023 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2023 оны гуравдугаар сарын 6-нд хүүг зодож, эмнэлэгт ч хүргэлгүй хоёр хоног зугтсан. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр М.Энхбилэгийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалдсан байна. 

Түүний гэм буруутайн нь шүүхээр эцэслэн тогтоодвол тэр хүн алах гэмт хэрэгт буруутгагдан 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгүүлэх юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.237
    2023/10/24

    Nuuriig ni il garga, daraa taarval durchihmeer bna.

    Хариулах
  • 202.126.88.172
    Өчигдөр

    Адгын муу хар шаарыг хатуу шиитгэх хэргтэй 3 настай хүүхэд зодож бга хүн бол араатанаас долоон доор шүү

    Хариулах
  • 66.181.188.253
    Өчигдөр

    Өчнөөн хүн залилчихаад ял авахгүй чөлөөтэй явж байдаг залилан хийсэн хүмүүс ер нь барьж хорихгүй олдохгүй байна гээд л дахин хэрэг хийгээд сул явуулж байх юмаа

    Хариулах
  • 66.181.160.36
    Өчигдөр

    Засардаггүй яргачинг насаар нь хорь.нийгмийн хог шаарнууд хэзээ ч засрахгүй ээ

    Хариулах
  • 103.57.95.140
    Өчигдөр

    Хөөрхий хүү амьдрах гэж их тэмцлээ Муу яргачин ямар их тарчлаасан юм бэ Эх шүү шулмад адил насаар нь хорих ял өгөөчээ Хүний үнэргүй араатнууд

    Хариулах
  • 202.126.88.145
    Өчигдөр

    Иим яргачинг тэжээж яах вэдээ

    Хариулах
  • 202.126.89.83
    Өчигдөр

    зургийн зүгээр гаргаач юунд нууна вэ

    Хариулах