Боловсроогүй боловсрол

2023/10/24

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавариа мужийн Мюнхень хотын хүн ам 1,4 сая. Тус хотын хэмжээнд хоёр их сургууль бий. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1,4 сая. Тус хотын хэмжээнд 200 хол давсан их сургууль бий. Энэ үзүүлэлтийг  гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин давсан хэмжээтэй байна. Япон 127 сая, Энэтхэг нэг тэрбум 100 сая, Өмнөд Солонгос 46 сая, Индонез  200 сая, Тайланд 70 сая хүн амтай. Харин Монгол Улс гуравхан сая хүн амтай.

Дээр дурдсан тооноос Монгол Улсын боловсролын тогтолцооны хөгжлийг "уншихаас" илүүтэй, хөгийн үзэгдлийг илрүүлж болмоор. Учир нь энэ олон зуун их дээд сургуулийн "ачаар" Монголоор дүүрэн дипломтонгууд тодорсон ч, тэд өнөөдөр үйлчлэгч, худалдагч, харуул хамгаалалтын албанд "хүч үзэцгээж" байна. Энэ бүхэн эмгэнэл биш гэж үү.

Өнөөдөр зуу зуугаар тоологдох их, дээд сургуулиудын гавьяагаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл мэргэшсэн боловсон хүчин, мэдлэгтэй ажиллах нөөцөөр "цангаж" байна. Бодит үнэн ийм байхад Монгол Улсын боловсролын тогтолцоо гажиг гэхгүй өөр юу гэж дүгнэх ёстой вэ...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна