Цагаан хад суурьшлын бүсэд бохирын цооногт хоёр эмэгтэй унаж амиа алджээ.
Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04 цаг 40 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэрэл зургийг: MPA
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна