"Хөдөө аж ахуйн бирж" Узбекистан улсын “UZEX” биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Zuv.mn
2023/10/23

 “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төлөөлөл аравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Ташкент хотод байрлах “Uzbek Commodity Exchange”(UZEX) дээр ажиллаж байна. 

Энэ хүрээнд 11 дүгээр сарын 22-ний өдөр хоёр биржийн хамтран ажиллах тухай “ Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж тус санамж бичигт “UZEX” биржийг төлөөлж Гүйцэтгэх захирал Зиёвиддин Бадриддинов, Монгол улсын “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар гарын үсэг зурлаа.

Дашрамд сонирхуулахад, “UZEX” бирж нь 6 төрлийн цахим платформыг нэгтгэсэн цогц системээр дамжуулан 10,000 орчим тооны гүйлгээг өдөр тутам хийж байна.

Цаашид “UZEX” биржээр дамжуулан Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэгчдийг гадны орны худалдан авагч талтай холбон зуучлан ажиллах гүүр болох, цахим платформуудыг нутагшуулах, хууль эрх зүйн туршлагаас судлах зэрэг ажлыг эхлүүлэх боломж нээгдэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна