Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэт их даалгавар өгч байгаагаас хүүхдүүд ядаргаанд орж, унтаж ч амжихгүй байгаа талаар цахим орчинд нэгэн ээж үзэл бодлоо илэрхийлжээ.
Иргэн н.Уянга "Шөнийн 23:30 минут болж байна. 6-р ангид орсон охин минь 13 цаг гэж яваад 19:00-т тараад, гэртээ ирдэг. Гэр сургуулийн хажууд тулдаа 19:00-т ирдэг. Холоос явдаг хүүхдүүд нь 20:00 цагт, зарим нь тэрнээс ч оройтож гэртээ харьж байгаа. Дөнгөж одоо 11-тэй хүүхдүүд шүү дээ. Орж ирэнгүүтээ гар нүүрээ угаачихаад хоолоо бараг ууж байгаа юм шиг хурдан идчихээд, хичээлээ бариад сууна.
Даалгавраа хийсээр байгаад шөнө 00:00 цаг өнгөрөөж унтаж байна. Өглөө босч үлдсэн даалгавараа хийнэ. Хэлнийхээ сургалтанд явна. Арай гэж нэг юм англи хэлний сургалтанд долоо хоногт 3 удаа явж байна. Сүүлдээ хичээлээ хийж амжихгүй сургалтандаа суулгахаа больдог ч юм уу гэж бодох...
Зарим багш нар арай л дэндүүлэх юм даа. Зөвхөн өөрөө ганцаараа хичээл заадаг аятай хэдэн хуудас хуудас бичих , бодох ,орчуулах юм өгөх юм. Бүх багш нар нь даалгавараар булна. Охины минь үс туг тугаараа унаж яг л хөхүүл ээж шиг үс угаах болгондоо багсайсан үс унадаг боллоо. Зарим хүүхэд ядаргаанд ороод, сууж хичээл хийсээр байгаад цагаан мах нь эргэсэн дуулдана лээ.
Ингэтэл хүүхдийг ядрааж залхааж сургана гэдэг байж боломгүй баймаар. Найз нөхөдтэйгөө тоглох цаг юу ч байхгүй.
Хэтэрхий их ачааллаар дардаг, тамалдаг, залхаадаг энэ хоцрогдсон тогтолцоогоо өөрчилж, боловсролоороо тэргүүлдэг улсын боловсролын тогтолцоог шууд хуулаач" гэжээ.
All reactions:
248248
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.144
Маш их даалгавар өгдөг. Сайд нь бага даалгавар өгөөрэй гэж хэлээд дийлэхгүй бна.
Хариулах66.181.184.202
их даалгавар өгч байгаа тэр сантынхан өөрсдөө юб ч мэддэггүй юм.
Хариулах66.181.176.64
Үнэхээр их даалгавар өгч хүүхдүүд ядаргаанд орж бна. Орчлон ,Сант сургуулиуд
Хариулах203.98.76.176
одоогийн багш нар 40-45мин.хичээлээ багтаан зааж чадахгүй болохоор үлдсэнийг нь гэрийн даалгавар гээд өгдөг,энэ нь хэт ачаалалтай холбоотой байх
Хариулах