Б.Жаргалсайхан: Утаан дундаа гацмааргүй байгаа бол донгосолгүй тойрог зам, метрог нь бариулахыг дөрвөн мөчөө өргөөд дэмжицгээ

Zuv.mn
2023/10/24

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсасйхан хотын хорт хавдар болсон утаа, түгжрэлийг шийдэх гарц нь метро, тойрог замыг бариулах ёстой талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Тэрбээр "Ер нь энэ хот хөгжих юм уу үгүй юм уу гэдэг дээрээ эхлээд санал хураамаар юм уу.

Шинэ хотын даргын ханцуй шамлаад байгаа тойрог зам, метро, газар олголтыг зогсоох гэсэн юмнууд нь хотын хорт хавдруудыг эмчлэх үндсэн шийдэл мөн үү гэвэл гарцаагүй мөн.
Тэгэхийн тулд одоо захиргааны аргаар зохицуулахаас өөр арга байхгүй.
Өнөөдөр яадаг гэхээр нэг зам тавих болдог үзүүрийн жалганых нь задгайд ганц айл алгын чинээ газраа тэрбумаар үнэлээд шантаажлаад тушчихдаг. Тэгсэн хэрнээ жалган дотроосоо утаа, түгжрэлээ шийдээч ээ гээд хуцаад байдаг.

Шинэ хуулийн төслөөр нь гэр хорооллын газруудыг хуугаар нь дээрэмдэж авна гээгүй ОУ-ын жишиг аргаар зохицуулах юм байна. Бүтээн байгуулалтын тухайн бүсийн иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн бол 30 хувийг нь жишиг үнээр чөлөөлнө л гэж байгаа нь сонгодог арга.
Оронд нь одоо байгаагаасаа илүү дээр тохилог гэр оронтой, бяцхан хүүхдүүд нь эрүүл аюулгүй орчинд очих нь ойлгомжтой. Үр дүнд нь нийслэл хот метротой болно.
Тэгээд ч ер нь замбараагүй цаг үед нэг 400 метр газар дураараа нүүж суурьшчихаад улс бүтээн байгуулалтаа хийе гэхээр тэрбум нэхдэг цээжний хонжоотнуудаас болж нийтийн эрх ашиг хохирох ёсгүй.
Бүгдээрээ хотын хорт хавдрыг эмчлэх том зурагруугаа нийтээрээ харах нь цаг үеийн шаардлага болж байгааг ухамсарлаж байна уу ер нь.
Энэ чигээрээ ингээд утаан дундаа амьдаараа нам гацаад зогсож баймааргүй л байгаа бол донгосолгүй тойрог зам, метрог нь бариулахыг дөрвөн мөчөө өргөөд дэмжицгээ. Наатах чинь арай ч өмнөх бөх шигээ хуучин метро ногооноор багсдаад авчрах цайчихсан гар биш байх зүгээр.
Хот л юм  бол зөв замналруугаа орж хөгжих ёстой" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна