Өсвөр насны хүүхдүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоожээ.
Анхааруулан хэлэхэд энэхүү хүүхдүүд саппоро орчмоос алга болсон 14 настай охинтой холбоогүй болно.
Цагдаагийн байгууллагад 14 настай, эмэгтэй "Н" нь "хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Т" нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна.
Та бүхэн бусдын хүүхдийг өөрийн хүүхдийн нэгэн адил ойлгож, бусдын хүүхэд таны хүүхэдтэй хамт нэг нийгэмд амьдарна, магадгүй нэг орчин, нэг хамт олон, нэг гэр бүл болох тавилан бий гэдгийг ухаарч насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, хуулийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна. Мөн эцэг эх асран хамгаалагчид нь хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна