СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр сартай нярай эмнэлгийн байгууллагын буруугаас болж эндсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, нярай ханиад, хатгаа гэсэн оноштойгоор гурав хоногийн өмнөөс СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдөр сувилагч тариа хийхдээ нялх хүүхдийн доз хэтрүүлснээс үүдэж, нярай реакци өгөн энджээ. Одоогийн байдлаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Харин салбарын сайд буюу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ талаар фэйсбүүкээс л олж мэдсэн хэмээн ярьжээ.
С.Чинзориг: "Хүүхэд эндсэн талаар фэйсбүүкээр мэдээлэл явсан би харсан. Салбарын хяналтын даргатаы энэ асуудлыг судалж хяналт шалгалтын ажил хийж, дүгнэлт гарга гэсэн чиглэл өгсөн байгаа. Үнэхээр эмчийн ёс зүйн болоод мэргэжлийн алдаа гарсан уу үгүй юу гэдгийг салбарын хяналтын улсын байцаагч нар ажиллаж, гаргана" гэжээ.
Гэрэл зургийг: MPA
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.105
Зайлуул садаа
Хариулах202.9.40.255
ФБ -ээр ажил хийхгүй ээ. Саад аа. Мэдэхгүй , мэдлэггүй ч гэсэн яахав эмнэлэгүүдээр яваад бай.
Хариулах66.181.177.228
Даргыг тэр эмч сувилагч нартай нь халж дүүргийн эмнэлэгт эрүүл цэвэр агаар оруулж жинхэнэ зөв сэтгэлтэй мэдлэгтэй хүмүүсээр өөрчлөх цаг болсон биз бас харилцааны соёлтой
Хариулах