АТГ-аас дуулиан шуугиан тарьсан зарим хэргийн мөрдөн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Нүүрсний гэх хэрэгт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд /Төрийн өмчит ”ЭТТ” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК/-оос нүүрс олборлох, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдаалах, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг ажлыг гүйцэтгэх явцад Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн эсэх, бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан эсэхийг тогтоох олон холббогдогчтой хэргийг “Нүүрсний хэрэг” хэмээн ерөнхийлөн нэрлэж байгаа.
Энэ хүрээнд хуулийн байгууллагууд анх 30 хэрэг нээж шалгасан бөгөөд дараа нь 42 хэрэг нэмэгдэж, нийт 72 хэрэг шалгасан байна. Үүнээс одоогийн байдлаар 43 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бол найман хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. 11 хэргийг шүүхэд шилжүүлж, 10 хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” хэмээн хаах саналтайгаар Прокурорын байгууллага руу шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн, 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргийн зургаа нь шийдвэрлэгдэж, дөрөв нь хянагдаж байгаа аж. Эдгээр хэргүүдийг шалгахын тулд 155 иргэн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татаж шалгажээ.
АТГ энэ хэрэгт авлига албан тушаалын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох чиг үүргийн дагуу оролцож байгаа гэдгийг эцэст нь сануулья.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.110
Нөгөө Батэрдэнэ байдаггүй. их ялгаварлаад байна уу.
Хариулах