АТГ: Ногоон автобусны хэрэгт холбогдсон хоёр солонгосыг үргэлжлүүлэн хорьж байгаа

2023/10/25

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэнийг батлан даалтад гаргасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл АТГ-аас дөнгөж сая авсан мэдээллээр дээрх хоёр иргэнийг үргэлжлүүлэн хорьж байгаа аж.

Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ яллагдагчаар татсан. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна