Хүн амины хэрэгтэн Б.Махбалыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болжээ.
Түүнийг хоригдох явцдаа зөрчил гаргаагүй хэмээн 2023 оны есдүгээр сарын 28-нд шүүгчийн захирамжаар суллаад байсан юм. Тухайн үед Б.Махбал зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох 7 жил 4 сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж үлдсэн 3 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллах үндэслэл болсон гэж үздэг.
Харин тухайн шүүгчийн захирамжыг хүчингүй болгож түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон байна.
Б.Махбал зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна