Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ширээний теннисний тэмцээнийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж байна.
Тэмцээнд 9 клуб, Өмнөговь, Эрдэнэт, Дундговь аймгийн эрэгтэй 16 багийн 60 тамирчин, эмэгтэй 8 багийн 32 тамирчин оролцож байгаагийн дунд Олон улсын хэмжээний мастер 12, Спортын мастер 47 байна. Түүнчлэн тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын хэмжээний шүүгч Ж.Болд, нарийн бичгийн даргаар Олон улсын хэмжээний шүүгч Д.Түмэн-Өлзий нар ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна