Электрон тамхийг хуульчилж, зөвхөн насанд хүрсэн хүнд худалдаалдаг болгох нь ЗӨВ үү?

Zuv.mn
2023/10/27

D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлсэн цагаас хойш нийгэмд хуулчилах шаардлагатай олон саналуудыг бүртгэж байгаа билээ.

Үүний нэг нь эцэг эхчүүдийн дэмжлэгийг ихээр авч буй "Электрон тамхийг хуульчилж, зөвхөн насанд хүрсэн хүнд худалдаалдаг болгох нь зөв үү?" гэх санаачилга гаргасан нь одоогоор 6271 иргэн саналаа өгөөд байна. 

Энэхүү саналын гол зорилго нь одоогоор хуулийн зохицуулалтгүй байгаа цахилгаан тамхийг хуульчилж, 21 нас хүрээгүй иргэдэд худалдаалахгүй байх тал дээр шийдлүүд тусган санал цуглуулж буй аж.

Электрон тамхийг одоогоор 87 улсад албан ёсоор хуульчилсан байна. Дийлэнх улсад нь янжуур тамхины хор хөнөөлийг бууруулсан хэрэглээ, тамхинаас татгалзуулах орлуулах бүтээгдэхүүн гэж үзэн хуульчилсан байдаг ажээ.

Хэрвээ уншигч та уг саналыг дэмжиж байвал доорх холбоосоор орж саналаа өгнө үү.

 https://petition.parliament.mn/Detail?id=191e094e-725f-40a4-ac27-ce39e05dc2cd



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.112
    2023/10/29

    цахилгаан тамхинд ч өндөр татвар тогтоох хэрэгтэй. шинээр тамхичин бэлдэх гангараа маягаар хүүхэдүүдийг уруу татаж тамхинд оруулж байа.

    Хариулах