Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт таван ханатай гэр шатаж, нэг иргэн нас баржээ.
Тодруулбал, өчигдөр/2023.10.29/ СБД-ийн 15-р хорооны Усан сангийн задгайд гэр шатсан талаарх дуудлагыг 10.29-ний өдрийн 16:14 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, гал түймэрт Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байжээ.
Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж, иргэд угаартах, гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэд та бүхэн гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.159
Үхэх юмсан. Амьдралаас залхаж байна
Хариулах