Нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой материалыг АТГ-т өгч, шалгуулах талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой асуудлыг шалгахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтээр авсан автобуснуудыг нээлттэй тендергүйгээр шууд гэрээгээр авсан байна. Цэнхэр урт, хүүхдийн шар, улаан, эко автобуснуудыг үе үеийн Засаг дарга, ЗТХЯ-ны дарга нар худалдан авалтын гэрээг зөрчиж шууд гэрээгээр авсан. Мөн эдгээр автобуснуудыг 400-500 сая төгрөгөөр авсан удалгүй актлагдсан байна. Зарим автобус шинээр оруулж ирээд маргааш нь акталсан байна.
Бас нэг асуудал нь нийтийн тээврийн компаниуд ганц ч эргэн төлөлт хийгээгүй байна. Өмнөх автобусны мөнгөө төлөөгүй байж нэмээд автобус аваад байж болохгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна