Өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай нэг хоногтой нярайд хагалгаа хийжээ. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн энэ хагалгаа орон нутаг дахь анхны тохиолдол болж байгаа юм.
Уг гажиг нь 5-10 мянган төрөлтөнд нэг тохиолддог, үр хөврөлийн хөгжлийн явцад үүсдэг хүнд хэлбэрийн гажиг ажээ. Товчоор тайлбарлавал хүйн цоорхойгоор эрхтнүүд ивэрч гарахыг ийнхүү нэрлэдэг юм байна.
Хагалгаа амжилттай болж, эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ.
Хагалгааг мэс заслын эмч Ш.Еркебулан, мэдээгүйжүүлгийн эмч М.Маруа, нярайн эмч Х.Мейз, Х.Айбану, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Амангүл, Х.Айжан, хагалгааны сувилагч Ш.Лена, нярайн сувилагч М.Макен, Д.Бахытгүл нарын эмч, сувилагчдын баг гүйцэтгэсэн байна. Хагалгааны үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэрэгтэй эмч Л.Ганбаяр болон зөвлөх зэрэгтэй эмч В.Ганхуяг нартай телемедицинээр холбогдож зөвлөгөө авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна