Завхан аймагт 22 настай эмэгтэйг 19 настай эрэгтэй хүчиндэхийг завджээ

Х.Есү
2023/10/30

Цахим орчинд бусдыг бүлэглэн хүчиндэхийг завдсан хэрэг гарсан талаар нэгэн иргэн бичжээ.

Тодруулбал завхан аймагт хоёр иргэн нэгэн эмэгтэйг бүлэглэн хүчиндэхийг завдсан байна. Эмэгтэй эсэргүүцэл үзүүлэхэд нүүр, нүд, толгой руу нь цохиж зодсон хэмээн бичжээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Завхан аймгийн Тосонцэнгэл суманд "Х" бааранд 2023 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 настай, эмэгтэйг 19 настай, эрэгтэй "Г" гэгч нь хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.159
    2023/10/30

    22 настай авгайг хүүхэд хэлэх үү

    Хариулах
    • 103.212.116.189
      2023/10/31

      awgai bsn ch huchindeh estoi yumuu? !!!! tumsgun tolgoit min