Нийслэлд давс цацаж эхлэв

2023/10/30

Улаанбаатарт цас орсонтой холбогдуулан давс тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны долоон камаз, шүүрийн машин найм, бичил техник 12, хог тээвэр 14 мөн үйлчилгээнд 10 техник, 423 хүний бүрэлдэхүүнтэй хариуцсан гудамж, авто замуудад ажиллаж байгаа аж.

Одоогоор Нарны гүүр, Энх тайвны гүүр, Их тойруу, Сансарын туннель, Энх тайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж эхэлсэн талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ХМОНХТ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна