Нийслэлийн нийтийн тээврийг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэргүүд хэрээс хэтэрч, савнаасаа халив. Шинээр томилогдоод буй Хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн өгсөн мэдээллээр бол 2009 оноос хойш нийтийн тээвэрт олон тэрбумын хохирол учруулсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг зарлав. Тодруулбал, нийтийн тээвэрт нийлүүлсэн үе, үеийн автобуснууд "Шууд худалдан авалт" гэх нэрийн дор орж ирдэг байсан. Түүгээр зогсохгүй худалдан авсан автобус нь үйлчилгээнд нэг ч хоног явалгүй эвдэрсэн тохиолдол хүртэл гардаг байж: Энэ мэтчилэн импортоор оруулж ирсэн автобусны оныг сольдог, ашиглалтын шаардлага хангахгүй автобусыг худалдан авсан зэрэг хуудуутай үйлдлүүд их гардаг байжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж ирсэн байна. Тухайлбал, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 404 автобус худалдан авсан хэрнээ улсын болон нийслэлд огт бүртгэлгүйгээр 10 Аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн.
Үүнээс болж, дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй байна. Улмаар ханшийн зөрүүнээс шалтгаалж, 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн байна. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гээд өнөөдөртэй золгосон байна. Автобус захиалагч нь Зам тээврийн яам, санхүүжилт гаргасан яам нь Сангийн яам юм. Эндээс үзвэл өнгөрсөн 14 жилийн хугацаанд Хотын даргаар ажиллаж байсанн үе, үеийн нөхөд болон тухайн цаг хугацаанд Сангийн сайд, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнуудыг нэхэн шалгах шаардлага тулгарч буй юм. Тухайлбал, 2015 онд Экобус нэртэй 20 ширхэг автобусыг нэг бүрийн үнийг 269 сая төгрөгөөр нийтдээ 5.4 тэрбумыг шууд гэрээгээр худалдан авалт хийсэн байна. Харамсалтай нь гэрээний дагуу эдгээр автобус нийтийн тээвэрт явалгүй актлагдсан байна. Мөн Монбус-30 нэртэй цахилгаан автобусыг нэг бүрийг нь 470 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан. Гэвч авсан өдрөө л өгсүүр өндөрлөг газар явалгүй байсаар байгаад актлагдсан байна. Дээрх автобуснуудыг шууд гэрээгээр худалдан авах үеийн Хотын дарга нарыг нэхэн санавал Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Д.Сумъяабазар нар байгаа юм.
Гэрэл зургийг mpa
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.163
Олон тэрбумаар авангуутаа актлаад …
Хариулах66.181.183.156
Ми Энхболд газар.болон 60 тэрбумаар орж ирэх үү. Жунайтай холбогдох уу. Хөрөнгийг нь дахин шалгах нь зөв. Тавиулуудыг нь шалгаад өнгөрч боломгүй биз дээ. Шудрага бусын туйлууд
Хариулах66.181.184.176
бат-үүл хулгайч хүн шүү дээ. Хэзээний л бага залуу байхдаа карманы хулгайч байсныг нь хотынхон ярьдаг байх аа.
Хариулах202.70.37.160
Шаагаад байгаарай.
66.181.189.233
муу новшнуудыг шалгаж мөнгийг нь гаргуул ингэж байхад яаж өөдөлөв дээ
Хариулах