Б.Ганхуяг: Би цагаадах ёстой хүн

2023/10/30

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний" гэх хэргийн анхан шатны шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг үг хэллээ.

Тэрбээр "Есөн сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Биеэр юм туурсан. Хоёр хөл гар дээр идээтэй зүйл гарсан ч одоо хумигдсан. Тиймээс 461-р ангийнханд хүсэлт гаргасан. Энэ зүйл ясандаа хүрэх гэээд байх шиг байна гэж. Мөн буйл болон гар хөхрөөд эхэлсэн. Тиймээс цусны шинжилгээ авсан. Гэвч шинжилгээний хариуг харуулаагүй. Тиймээс эмчилгээнд орох хэрэгтэй байна. Би шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа орж байгаа. Учир нь 194 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй зөвхөн гэрчийн мэдүүлгүүд л байна лээ" хэмээв. Мөн тэрбээр "Би угаасаа цагаадах ёстой хүн" хэмээн шүүхийн танхимаас мэдэгдлээ.

Шүүх хуралдааны эхэнд ирцтэй холбоотойгоор өмгөөлөгч нар саналаа хэлсэн юм.

Д.Отгонжаргалын өмгөөлөгч "Гэрч Батсайхан Автрали улсад яваа. Гэрч Баярцэцэг цахимаар оролцохоор болсон байна. Өөр санал алга" гэлээ.

Д.Отгонжаргалын өмгөөлөгч Алтанцэцэг "Шүүгдэгч Даваадорж өмгөөлөгчгүй байна. Өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байна. Энэ нь шүүх хурлыг хойшлуулах шалтгаан болно" гэлээ.

Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж “Ирц дутуу байхад шүүх хуралдаан зохион байгуулж байгаа нь сонирхолтой харагдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүмүүсийг цахимаар оролцуулахгүй. Эрхэм прокуроруудаа Монгол Улсын хуульд заасны дагуу хүн өмгөөлүүлэх эрхтэй. Өмгөөлөгч ирээгүй байгаагийн төлөө цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг дарамтлах байдлаар хэлэхгүй. Тиймээс ирэх ёстой гэрч, шинжээчид ирээгүй байгаа учраас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөөч” хэмээлээ.  Ийнхүү шүүх хуралдаан түр завсарлаад байна. 


Гэрэл зургийг mpa



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.244
    2023/10/31

    Zaad ezdee helchih tegvel asuudal ondoo shuu !

    Хариулах
  • 66.181.184.176
    2023/10/30

    Хуцалгүй шорондоо орж үз. Хулгайчийг цагаатгана гэж юү байсан юм.

    Хариулах