Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа: Яагаад ганцхан хүн нүүрсний хэрэгтэн болчихоод байгаа юм бэ

Х.Есү
2023/10/30

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдсон Б.Ганхуяг болон Т.Аюурсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна.

Шүүхийн гадна Б.Ганхуягийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. 

"Энэ хэрэгтнй холбоотойгоор манай гэр бүл нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүгдлээ. Хөл гар, бүтэн биеэр нь идээ туурсан. Мөн гойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон. 

Хоол идэж чадахгүй, биеийн эрүүл мэнд эрс муудсан. Б.Ганхуяг гэдэг хүний хувьд маш том гэрч. Тэр ч утгаараа дээрээс гэрчийг устгах зүйлийг зохион байгуулалттай хийж байна. 

Нөгөө яриад байгаа 44 их наядын нүүрсний хэрэг, оффтейк гэрээ гэх бүх хэргийг ганцхан хүнд оноогоод явуулах гээд байна. 

Биеийн байдал нь битүү хордлогын шинжтэй. Ар гэрийн зүгээс хардаж байна. Энэ хүний амь насыг эрсдүүлж, дээрх бүх булхай луйврын хэргийг хаах гэж оролдож байна. 

Жинхэнэ хэргийн эздийг, нүүрсний хулгайчдыг хэргээс мултлах, хамгийн чухал гэрчийг устгах ийм ажил явагдаад байна" гэв. 

Мөн шүүгдэгч Б.Ганхуягийн төрсөн эгч Нарантуяа "Бид дүүгийнхээ эрүүл мэндийн байдалд асар их  санаа зовж байна. 

Миний дүүгийн бие муу байна. Арьсны өвчин оношлогдсон ч дорвитой эмчилгээ хийлгүүлж чадахгүй байгаад харамсч байна. Яагаад энэ хүний эрүүл мэндийг ингэтэл нь доройтуулж байгаа юм бэ. 

Яагаад тэр том нүүрсний гэх хэргийн ганцхан буруутан нь Б.Ганхуяг болчихоод байгаа юм" хэмээсэн юм. 

Гэрэл зургийг Mpa



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна