Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2009 оноос хойш Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ худалдан авалтыг тендергүй зохион байгуулж ирсэн баримтыг ил гаргаж, тухайн цаг үеийн хотын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн билээ. 2009 оноос хойш хотын даргаар ажилласан Ц.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан /хоёр удаа үүрэг гүйцэтгэгчээр ажилласан/, Д.Сумъяабазар нарын зургаан хүн ажилласан бөгөөд энэ цаг хугацаанд нийтийн тээврийн худалдан авалтад оролцсон бол шалгагдах нөхцөл байдал үүсээд буй.
Практикаас харахад, түүний тэмцэл амжитлтад хүрч, буруутнуудад хариуцлага хүлээлгэх боломж бий. Нийслэл хотын даргаар Х.Нямбаатараас өмнө 36 хүн ажиллаж байсан бөгөөд тэднээс Ц.Батбаяр, Т.Билэгт нар хууль зөрчсөн үйлдэлдээ Шүүхээс ял авч байсан түүхтэй.
Шүүхээс Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, “Хар дун” ХХК-ийн өмчид шилжүүлсэн.
Мөн нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан Г.Маналжавтай хамтран, дүү Б.Чанцалдаа 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр хувьчилж, нийслэлийн өмчид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж, сүүлд нь 150.3 дугаар зүйл ангиар 5.1 жил хорих ял оноосон.
Т.Билэгтийг мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар “Медиа холдинг” компанид Д.Чулуунбаатарын нэрээр хувьчилж, улмаар “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаж, улмаар Ц.Батбаяртай адилхан Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 дугаар зүйл ангиудаар буруутгасан ч 263.2 заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангийг өршөөлийн хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.12
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хариулах202.126.89.109
2,150,000,000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан ч хэрэгсэхгүй болгожээ’. Гэнэ үү.
Хариулах