Увс аймгийн, Сагил сумын Баянзүрх багийн нутаг, “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/, Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтийн орчим уржигдар хээрийн гал түймэр гарчээ.
Увс аймгийн Онцгой байдлын газар уг мэдээллийг 10.31-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газраас албан бичгээр хүлээн авсан бөгөөд уг түймрийг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0228 дугаар салбарын алба хаагчид мөн өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан байна.
Гал түймэр Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын хил давсныг тус улсын 20 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:00 цагт бүрэн унтраасан талаар манайд мэдэгдсэн байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 160 га орчим талбай өртөж шатжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна