Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож, жолооч нь хавчуулагджээ

Zuv.mn
2023/11/03

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагджээ. 

Энэ тухай дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 03-ны өдөр ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын  алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна