Яам нь хулгайлахыг завдчихаад бусдаас хулгай хийхгүй байхыг шаардаж болох уу, Ч.Номин сайд аа

Zuv.mn
2023/11/03

-Соёлын яам уран бүтээлчдээс уучлалт хүсэж, буруутнуудад хариуцлага тооцохоо илэрхийлжээ-

Боловсрол, шинжлэх ухааны хавсарга байснаа тусдаа яамны зохион байгуулалтад орж, улмаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих” аяны хүрээнд салбарын хууль тогтоомжийг шинэчилж, оюун өмчийг хамгаалах тал дээр шинэчлэл хийнэ хэмээн сурталчилж байгаа Соёлын яамны салбар байгууллагууд өөрсдөө оюуны өмчийн хулгай хийхээр завдсан ховор тохиолдол гарсан билээ.

Иргэн, ААН-ийн буй болгосон оюуны өмчийг арилжааны зорилгоор ашиглах бол заавал төлбөр төлөх зохицуулалт бүхий хууль санаачилж, энэ үйлдлээрээ бүтээгч сэтгэхүйтэй хүн бүхний дэмжлэгийг авч, итгэлийн гал асаагаад байсан Соёлын яам, сайд Ч.Номингийн хувьд энэ явдал нь салбарын нийт уран бүтээлчдийн итгэл найдвар дээр ус асгасан явдал боллоо.

Уг үйл явдлыг сийрүүлбэл, “Оранж энтертайнмент”, “Ред пойнт медиа”, “Промикс саунд медиа продакшн”-ы хамтын бүтээл “Шар гэгээ” УСК-г IPTV-гээс буугаагүй байхад нь “Соёлын бүтээлч сар”-аа сурталчлах зорилгоор аймаг, сумын Соёлын байгууллагууд уг бүтээлийг олон нийтэд үзүүлэхийг завдсан тохиолдол нэг бус удаа гарсан байна.

Кино уран бүтээлчдийн хувьд, зардлаа нөхөх гол арга нь кино театрт гаргах, IPTV-ээр үзүүлэх явдал байдаг. ”Шар гэгээ” УСК-ны хувьд кино театруудаар гараагүй шууд IPTV-ээр олон нийтэд хүрсэн тул энэ нь зардлаа нөхөх ганц арга зам нь юм. Гэтэл хууль биелүүлэх үүрэгтэй Соёлын яам, түүний салбар нэгжүүд оюуны өмчийг үнэгүйдүүлэх, “хулгай” гэж үзэж болохоор үйлдлүүдийг гаргасан тул “Оранж энтертайнмент” нэгдлээс аргагүйн эрхэнд Соёлын яамны энэ хууль бус үйлдлийг дэмжихгүй байхыг хүсэж, иргэдэд хандсан уриалга гаргасан байна.

Энэ нь уг чанартаа иргэдийг уг киног үзэхгүй байхыг хүссэн хэрэг тул биелэгдэх магадлал маш муу. Хулгайлагдаж, цааш тарах магадалгаа өндөртэй. Кино театрт үзүүлснээс болж чанар муутай хувилагдан тарсан жишээ олон байдаг. Чухам тийм ч учраас уран бүтээлчид нь өөрсдөө сонголтоо хийж, IPTV-ээр гаргаж байхад Соёлын яам үг үгнээсээ зөрсөн үйлдэл гаргаж байгаа нь маш харамсалтай байна. Соёлын яам нь өөрөө оюуны өмчийн хулгай хийхийг завдахаар энэ улсад хэн хууль биелүүлэх вэ, Ч.Номин сайд аа.

Энэ нь уг чанартаа иргэдийг уг киног үзэхгүй байхыг хүссэн хэрэг тул биелэгдэх магадлал маш муу. Хулгайлагдаж, цааш тарах магадлагаа өндөртэй. Кино театрт үзүүлснээс болж чанар муутай хувилагдан тарсан жишээ олон байдаг. Чухам тийм ч учраас уран бүтээлчид нь өөрсдөө сонголтоо хийж, IPTV-ээр гаргаж байхад Соёлын яам үгнээсээ зөрсөн үйлдэл гаргасан нь маш харамсалтай байна.

Бид мэдэгдэл гаргаснаас хойш хууль бус оролдлого дахиж давтагдсан эсэх асуудлаар “Оранж энтертайнмент” уран бүтээлийн нэгдлийн продюсер Ү.Баяржаргалаас тодруулахад дахиж давтагдаагүй гэсэн хариуг өгсөн. Түүнчлэн, хууль бус үйлдэл гаргасан салбаруудын нэг болох Сүхбаатар аймгийн Асгат сумын холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохоо илэрхийлсэн гэнэ.

Гэхдээ энэ асуудал бол манай урлагийн салбарын боловсон хүчний чадамжтай холбоотой, мөрөөр нь ажил зохиохгүй бол дахиж давтагдах магадлал өндөртэй хэрэг юм.  

Сайн нэрийг хүсэвч олдохгүй. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Соёлын яам нь өөрөө оюуны өмчийн хулгай хийхээр энэ улсад хэн хууль биелүүлэх вэ. Яамны боловсон хүчний чадамжид анхаарах, ажил явуулдаг урьдын арга барилаасаа салах зайлшгүй шаардлага байгааг энэ энэ явдал харууллаа. Өөрөөр хэлбэл, шинээр бүрэлдэх хууль, эрхзүйн орчиндоо уран бүтээлчид биш, яам нь өөрөө дасан зохицоход бэлтгэх шаардлага байна.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.44
    2023/11/04

    Монголчууд хуурамч инээмсэглэлийг мөн ч хурдан сурч нутагшуулж байна даа хөөрхийс

    Хариулах