НҮБ Монголын шүүхийн хараат бус байдлыг үнэлүүлэхээр шинжээч томилжээ

Х.Батсайхан
2023/11/04

НҮБ Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг үнэлүүлэхээр тусгай илтгэгч Маргарет саттевейтийг томилжээ. Тэрбээр энэ сарын 6-наас 15-ны хүртэл манай улсад ажиллаж, Шүүх эрх мэдэл Монголд шударга, хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэхийг судлах юм. Тодруулбал,  шүүх, прокурорын бие даасан, хараат бус байдлыг хангах, хуульчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнтэй танилцана. 

Харин тайлангаа ирэх оны зургадугаар сард танилцуулах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна