Хоёр дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа гурав хоногийн дараа дуусна

Х.Есү
2023/11/07

Энэ оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад гурван хоног үлджээ. 

Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ч хасаж болохгүй. Мөн бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын яамнаас мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна