Герман, Унгар, Болгарт зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа.
Тодруулбал, Унгар улсад болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Дараа нь Болгар улсад болсон ОУТХ-ны тэмцээний 3000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртснээр Нидерланд улсад ирэх сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авлаа.
Тэгвэл ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртснээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх сарын 8-10-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэдэн дээр нэмэгдэж, Унгар болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ уралдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна