Мал эмнэлгийн сургалтын лабораторийн нээлт боллоо

Zuv.mn
2023/10/16

Мал эмнэлгийн ерөнхий газраас тавьсан хүсэлтийн дагуу Жайка олон улсын байгууллага малын эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэл зүйн чиглэлээр сургалт, төслийн дараагийн шатны эхлэл болгож дэлхийн стандартад нийцэх тоног төхөөрөмж бүхий, лабораторийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө.

Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа нар оролцож үг хэллээ.

Тус лабораторид мал эмнэлгийн сүлжээ лабораторийн шинжлэгч эмч нарын оношилгоо, шинжилгээний практик ур чадварыг дээшлүүлэх, малын халдварт өвчний молекул биологийн оношилгоо, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжилгээ, байгаль орчин, эмгэг судлалын шинжилгээний сургалт, судалгааны ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна