БНСВУ-ын элчин сайд болон мал эмнэлгийн газрын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Zuv.mn
2023/10/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д айлчлахтай холбогдуулан хоёр улсын элчин сайд болон мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Вьетнам улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам, тус улсын Мал эмнэлгийн газрын дарга Нгуен Ван Лонг, Монгол улсаас Вьетнам улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Сэрээжэв, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Наратуяа, ХХААХҮЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Анар, Азийн орнуудын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Энхмишээл, мал эмнэлгийн ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг, Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нар оролцлоо.

Тус уулзалтаар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож Монгол улсаас хонь ямааны хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, БНСВУ-руу, БНСВУ-аас Монгол улсруу хөлдүү тахианы мах, махан бүтээгдэхүүн, нийлүүлэхэд тавигдах шаардлага, нөхцлийг яаралтай бэлэн болгож импорт, экспортын гэрчилгээний загвар тохирох, өвчингүй, эрүүл бүсийг тодорхойлох зэрэг асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар тохиролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна