-100 саяар бэлдсэн аврагчийнхаа амь насыг 50 саяар даатгуулдаг Монгол-
Онцгой байдлын алба. Монголчууд бид жирийн үед цагдаа, онцгой байдлын албан хаагчдыг муулж муулчихаад аюул осолд орж, гэмт халдлагад өртөхөөрөө “Цагдаа, онцгой, авраарай туслаарай” гэж хашхирдаг муухай зантай хүмүүс.
“Онцгой байдлын албаны аврагчид аврах л ёстой, туслах л ёстой” гэсэн тэдний түмэн зөв. Гэтэл нөгөө талд, онцгойгийнхон олны анхааралд өртөх бүрт л аврагч нь амь насаа алдсан байдаг. Дагаад шүүмжлэл гардаг.
Одоо ч гэсэн муулцгааж л байна. “Хийнээс үүдэлтэй галыг унтраах боломжгүй учир хол зогсож байх ёстой” гэж нэг нөхөр ярьжээ. Тэр нь үнэн байж болно, гэхдээ эргэн тойронд нь хүмүүс байсан шүү дээ. Ойр орчмыг нь шалгахгүй шууд хүрээ үүсгээд орхисон бол галын бүсэд олон хүн үлдэж хоцорсон байгаад, амь насаа алдах эрсдэлтэй. Жирийн үед өч, төчнөөн хүний амь, эд хөрөнгийг вран хамгаалдаг, тэр бүр нь өдөр тутмын жирийн ажил шиг чимээгүй өнгөрдгийг мартчихсан байна. Аврагчийн амь нас үнэгүй Онцгой байдлын алба, цаашилбал Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс онцгой байдлын нэг аврагчийн амь насыг 50 сая төгрөгөөр даатгадаг ажээ. Саяын ослоор амь насаа алдсан гурван аврагчид 150 сая төгрөг олгож байгаа талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян ярьж байна. Миний санаж байгаагаар, 10 жилийн хугацаанд үнэлгээгээ бараг өсгөөгүй явж иржээ.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нэгэнтээ “Нэг генералыг бэлдэхийн тулд улс ямар хөрөнгө зарлагаддагийг мэдэх үү” хэмээн хэлж байж билээ. Энэ үг онцгой байдлын албанд ч хамаатай. Уулчдын баримталдаг гурван дүрэм бий. Нэгдүгээрт, “Өөрийгөө”, хоёрдугаарт “Өөрийгөө, тус болох чадвартай хэн нэгнийг”, гуравдугаарт, “Өөрийгөө, амьд үлдэх бололцоотой нэгнийг” авар гэж. Гэхдээ “үхлийн бүс” буюу 8000 метрээс дээш өндөрт эхний дүрмийг баримтлахаас өөр аргагүй болдог гэдгийг уулчид бүгд хүлээн зөвшөөрдөг.
Аврагчдын баримталдаг зарчим ч үүнээс ялгаагүй. Хэдийгээр тангараг өргөсөн албан хаагч ч аврах ажиллагааг гүйцэтгэхдээ эхлээд өөрийнхөө аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Хүн аврах гэж байна гээд өөрсдөө үхэж болохгүй. 90-100 сая төгрөг гэсэн багцаа тоо бий. Тэгэхээр, улс нэг аврагчийг 100 сая төгрөгөөр бэлдчихээд амь насыг нь 50 сая төгрөгөөр даатгадаг болж таарлаа. Гэтэл ур чадварыг нь яах вэ. Миний хэлэх гээд байгаа санаа бол, яг одоо байгаа тогтолцоогоор бол аврагчийн амь нас ямар ч үнэгүй.
-Гаргасан зардлаар нь тооцоход л нэг аврагчийн ур чадварын үнэлгээ 100 орчим сая төгрөг. Гэтэл ур чадвар ямар ч үнэгүй байна. Нөгөө талаар, 50 сая төгрөгийн даатгал хүн биш, аврагч гэсэн утгатай бол тэр нь зөвхөн ур чадварын үнэлгээ байх учиртай. Энэ тохиолдолд аврагчийн амь нас ямар ч үнэлгээгүй байна гэсэн үг.
Даатгал нь ур чадварынх уу, амь насных уу гэж маргахаа болье гэхэд, улс гаргасан зардлынхаа хэмжээгээр, түүнээс ч илүүгээр даатгадаг байх учиртай. Мэдээж, гаргасан зардал төрд буцаж орж ирэхгүй. Гэхдээ 100 сая төгрөгөөр боловсон хүчин бэлдчихээд хоёр дахин багаар даатгаад явна гэдэг албаны, цаашлаад улс орны нэр хүндэд муухай.
Онцгой байдлын алба хаагчидаа хувцас хэрэглэлээр хангаагүй байж үхлийн өөдөөс явуулдаг улс
Дүнжингаравын ослын ачаар ч гэх юм уу, Онцгой байдлын алба хаагчдын ихэнх нь зориулалтын хувцас хэрэгслээр хангагдаагүй байсан гэсэн фактыг УОК-ын дарга С.Амарсайхан олон нийтэд улайв.
Өмнө нь Онцгой байдлын албаны аврагчид нас барж, олон нийтийн анхааралд ороход дутуугийн зовлонг нь гайхацгаадаг байсан. Энэ удаа ч байдал хэвээрээ, дээрдсэн ч хангалтгүй ибайгаа юм байна гэсэн ойлголтыг авч байна.
2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гал түймрийг унтраахаар явж байгаад эгнээнээсээ 17 хүнээ алдахад анх иргэд энэ байгууллагын аврагчид ямар хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэдгийг мэдэрч байв. Сүйрсэн нисдэг тэрэг нь хүртэл БХЯ-наас түрээсэлсэн байсан нь олны сэтгэлийг ихэд гонсойлгож байсан юм даг. Үүнээс хойш ОБЕГ-ын дарга, генерал П.Даш, Нөөцийн газрын дарга Л.Алтангэрэл нарыг арав гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэмээн шүүхээс ял оноосон. Тэдний хэрэг шүүхээр таслагдаж, өршөөгдөж, давж заалдан сунжирч байх үед Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан гал түймрийг унтрааж яваад дөрвөн сайхан залуу амь үрэгдсэн билээ. Ми 8-ын ослын үед ч, Дорнодын түймрийн үед ч хувцас нь муу учир галд хайлж, бид нь шигдэн улам гүн түлэх, улмаар аврагч амь насаа алдахад нөлөөлсөн гэсэн яриа гарч байлаа.
“Буруу гараар орсон” тэр 10 тэрбум төгрөгөөр хэчнээн хувцас хэрэглэл, гал унтраах машин, хэчнээн моторт завь худалдаж авах байсан билээ дээ.
Ер нь, Онцгой байдлын албанд улсаас төсөвлөж өгсөн хөрөнгийг дарга нар нь хувьдаа завшиж, жирийн аврагчид нь байгууллагынхаа төсөвт хэдэн төгрөг нэмэрлэхийн тулд барилга дээр ажилладаг газар байсан. Одоо авлига хулгай, ажил хийлт нь хэрхсэнийг мэдэх юм алга. Харин “Өнчин хүнд ноён олон” гэдэг шиг, Нийслэлийн бүх л ажилд зүтгэдгийг мэдэж байна. Хотын зам дээр байдаг сурталчилгааны самбар уг нь Онцгой байдалд ямар ч хамаагүй баймаар. Гэтэл самбар солихтой холбоотой асуудлаар аврагч амь насаа алдаж байх жишээтэй. Энэ байдлыг одоо өөрчлөх болсон.
Онцгой байдлын албыг чадваржуулах цаг нь иржээ. Онцгой байдлын албанд төсөвлөсөн мөнгөний ихэнх нь цалин, урсгал зардалд “явдаг”. Улсын төсвийнхөө дор хаяж нэг хувийг онцгой байдлын албандаа зарцуулдаг дэлхий нийтийн жишиг байдаг юм билээ. Манайх нэгэнт тэгж чадахгүй, сэхээрвэл сэхээрэхээр болчихоод байхад хувцас хэрэгслээр ч хангаж чадахгүй байгаа бол одоо онцгой байдлын албан хаагчдын тоог цомхотгох хэрэгтэй.
“Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэж үг бий. Онцгой байдлын албаныханд бол энэ үг тохирохгүй, харин ч бүр “Гамшиг болсон ч, хүн үхсэн ч ухаардаггүй” гэж харааж зүхэхэд болохоор болж..
"Шүдээ хүртэл зэвсэглэсэн” шижигнэсэн 20 аврагч гар хоосон 100 хүнээс хавьгүй дээр. Нэгэнт мөнгө төгрөг хуваарилж чадахгүй байгаа юм бол ингэсэн нь шулуун.
Нэг их олон хүнтэй, нүсэр бүтэц барьж байгаа мэт харагдуулаад, ардуур нь улсын хөрөнгийг “цохиж” байсан бэлээхэн жишээ байна шүү дээ.
Монголчууд "Гал, усны гашуун зовлон” гэж ярьдаг. Сэлэнгэд нэг эмэгтэй хүүхэдтэйгээ усанд урсахад аврагчид олсноос өөр юмгүй шахам байсан. Тэгвэл одоо галын аюултай гар хоосон тэмцдэг гэдэг нь мэдэгдлээ шүү дээ.
Эрх баригчид төсөв хөрөнгө нэмэгдэж, улс хөгжиж байна гэж ярьж байна. тэгвэл энэ хөгжлийн нөлөөг үр нөлөөг хамгийн түрүүнд мэдрүүлэх ёстой газар нь Онцгой байдлын алба болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.82
иргэд стандартыг мөрдөх хэрэгтэй байна гэж шадар сайд ярьж байх юм. шадар сайд аа дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үг байна. та хэд өөрсдөө дүрэм журмыг яаж бий болгож, хэрхэн сахиж мөрддөг вэ. захын эрх мэдэлтэнд хандахад эрх ямба нь хэтэрсэн, танил тал авилгал өгөх арга замаас өөр гарцгүй мэт байдаг шүү. дүрэм журам стандартыг зөрчих бүхий л арга замыг төрийн статус нь өөрсдөө бий болгодог шүү. энийг анхааралдаа ав аааааа. бүр галзуурмаар юм
Хариулах103.212.118.205
Иргэн бүр үүргээ биелүүлэхээ хамт ярих хэрэгтэй. Чаддаг юм нь огцруул, шоронд хатаа гэдэг . Улсын ажлыг хийх иргэн олдохгүй бол цэргийн дарангуйлалтай улс болсон нь дээр
Хариулах66.181.181.133
amarsaixan, nyambaatar, ogtsroj, ard tumnees uuchlalt guix xeregtei eronxiilog ch odoo boltol duugui bn ogtsrox xeregtei ouynerdene xariutslagaa xuleej ogtsrox ectoi
Хариулах202.9.46.137
Монгол хүний амь золбин нохой шиг үнэтэй
Хариулах