Өнөө өглөө 08.12 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт газар 4.4 магнитудын хүчтэй хөдөлжээ.
Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 41 км, Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг.
Өөрөөр хэлбэл, магнитуд ихтэй ч голомт нь гүн бол хөрсөн дээр мэдрэгдэх нь бага байх боломжтой гэсэн үг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна