Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний сайн мэдэх "Мартын 8" дөхөж байна. Энэ өдрийн гол баатар нь мэдээж хүчирхэг эмэгтэйчүүд билээ. Тухайлбал, "TIME" сэтгүүл сүүлийн дөрвөн жилийн турш оны онцлох хүмүүсийг зарласан. Тус сэтгүүл 2024 оны онцлох гол хүнээр Грета Гервигийг тодруулснаас гадна 12 салбар салбарын хүчирхэг нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодруулсан / https://news.mn/r/2704557/.
Манай улсын хувьд онцлох эмэгтэйчүүд цөөнгүй байгаагийн нэг болох загвар өмсөгч Л.Гончигсумлааг онцолж байна. Түүний олон бүтээлүүдийг дурдаж болно. Vogue сэтгүүл, Марко поло кино, Говь кашемир гэх мэт. Тэгвэл тэрбээр өнгөрсөн жил үнэт эдлэлийн зах зээлийн зүрх болох Италийн Валенза По хотод 1924 онд үүсгэн байгуулагдсан алдарт "Дамиани" үнэт эдлэлийн брэндийн нүүр царай болсон юм.
Л.Гончигсумлаа нь зөвхөн загварын ертөнцөд биш мөн бидний ирээдүй болсон өсвөр насны хүүхэд залуучууд руу чиглэсэн олон ажлуудыг төлөвлөн хийж байгаа бөгөөд “Гончигсумлаа сан”-гийн тэргүүн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.102
Suulin uyiin model dotroos ih aytaihan sanagdsn. Uvurmuts turhtei
Хариулах