Г.Ган-Очирыг Францад Монголын Засгийн газрын захиалгаар хорьж байгаа юу

Zuv.mn
2024/03/06

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Франц улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улстөрчдийг Монгол Улс, монголчуудад хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Хаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн, шүүхээс гомдлыг хүлээн авч, хэрэг үүсгэхээ мэдэгдсэн  гэж ярив. Мөн түүнчлэн ялын хугацаа дууссан ч “Монголын Засгийн газарт хүлээлгэж өгтөл” гэдэг үндэслэлээр хорьж байгаа гэлээ. Тэрбээр энэ асуудлаараа Люксембургийн олон улсын шүүхэд ханджээ.

Иргэн Г.Ган-Очир нь сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг хийж, олон нийтэд танигдсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.