Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын галын дүгнэлт гарсан эсэх талаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Барилгын үндсэн суурь бүтцэд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан мэргэжлийн баг шинжилгээ хийж байна. Дүгнэлт ойрын хугацаанд гарна.
Урьдчилсан байдлаар лабораторийн дүгнэлтүүд хүлээгдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна