Хаврын анхны бороо ирэх долоо хоногт орох магадлалтай

Zuv.mn
2024/03/10

Монгол орны нутагт хаврын анхны бороо гуравдугаар сарын 8-наас 20-ны орчимд говийн аль нэг аймаг, сумдын нутгаар ордог аж. Ингэхдээ, хамгийн халуун ч угаас хур тунадас багатай Өмнөговьд бус, харин Дорноговь аймгийн Сулин хээр, Хангийн застав орчимд орох магадлал өндөр байж иржээ.  

Энэ жилийн тухайд, ирэх долоо хоногт буюу  15-ны баасан гаригийн үдээс хойш Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн болон зүүн талын ихэнх сумдын нутаг, Сайншанд хот орчимд, 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ихэнх сумдын нутаг, Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутгаар анхны бороо, хур тунадас орох магадлалтай болохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас тооцоолжээ. 





Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.