Малчин О.Цолмонгийнх улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна

С.Гандэлгэр
2024/03/11

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
О.Цолмонгийн бага хүү Ц.Түвшинбаяр ХААИС-д малын их эмчээр суралцаж буй 2-р курсийн оюутан гэртээ дадлага хийхээр иржээ.

О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна.

Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хоргодол ихтэй хүнд өвлийг давж байна. Тиймээс үлдсэн малаа тэнхрүүлж, авч үлдэх нь чухал байгааг хүүгийн ээж Н.Сарангэрэл онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна