Хаага дахь Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр ажиллах анхны монгол хүн болсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн бүрэн эрх өнөөдрөөс хэрэгжиж байна. Тэрбээр тус шүүхэд ажиллах шаалгааруулалтад 81 орны санал авч сонгогдсон бөгөөд энэ сарын 8-ны өдөр Хаагийн шүүхийн байранд тангараг өргөсөн юм.
Тэрээр Бүгд найрамдах Солонгос Улс, Франц улс, Румын улс, Словени улс, Тунис улсын таван шүүгчийн хамтаар “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” хэмээн тангараг өргөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
доор байгаа 2 гарт хэлэхэд, ямар та 2 шиг нэг нь хулгайч нөгөөх нь орк байгаа биш. Хүний битгий өөрсөд шиг ээ хулгайч, орк гэж бодож бай
Хариулах139.5.216.210
Мөнгөний төлөө нүдээ ухаж өгнө гэхгүй дээ
Хариулах66.181.189.20
Хэргээ уншиж ойлгох л юм байх даа
Хариулах