Нийтийн байранд гал гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг. 5 дугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:53 цагт хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна