Улсын Их Хурлын ес дэх сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдээд байна.
Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явахаараа онцлог. Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж тусгасан. УИХ-д иргэдийг төлөөлөх гишүүдийн тоог ийнхүү 50-аар нэмсэн нь парламентын гадна улс төрд суудалгүй намуудад ашигтай хувилбар болсон. Үндсэндээ нэг намын дарангуйлал тогтох эрсдлээс хамгаалсан гэж зарим улс төрч дүгнэсэн байдаг.
Тэгвэл парламентад суудалгүй 10 гаруй намуудын дунд маргааш “Худлаа ярихаа зогсоо” хэлэлцүүлэг болох гэж байна. “Stop lying” уриатай “Club-126” улс төрийн дугуйлангаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт “Сонгогчийн боловсрол”, “Сонгуулийн тогтолцоо”, “Хүний хөгжил” гэсэн гурван үндсэн илтгэл тавигдах юм. Мөн дээрх сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, парламентад суудалгүй намуудын төлөөлөл өөрсдийн байр сууриа нээлттэй илэрхийлнэ. Сонирхсон иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй.
“Club-126” Улс төрийн дугуйлан
Хөтөлбөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна