Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглаж байсан хуучин автомашинуудыг үнийн санал авах аргачлалаар худалдан борлуулна.
Шаардлага: Автомашиныг одоо байгаа байдлаар нь зарласан үнээс дээш хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид худалдан борлуулна.
Үнийн санал өгөх заавар: “Үнийн санал ирүүлэх маягт”-ыг ХААН Банк цамхгийн ресепшинээс авч бөглөн дэнчин болох 250,000 төгрөг /нэг автомашинд нэг дэнчин байршуулна/-ийг 5000000015 тоот дансанд байршуулж мөнгө тушаасан баримтаа үнийн саналын маягтын хамт дугтуйнд хийж хүлээлгэн өгнө. Гүйлгээний утга дээр сонирхсон автомашины улсын дугаар болон өөрийн утасны дугаарыг бичнэ.
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024.04.24-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд зөвхөн 10:00-17:00 цагийн хооронд ХААН Банк цамхгийн ресепшинээс хүлээн авна.
Ирүүлсэн саналуудыг 2024.04.26-ны өдрийн дотор ажлын хэсгийн хуралдаанаар шалгаруулж, зөвхөн шалгарсан оролцогчид хариу өгнө.Шалгараагүй саналуудын дэнчинг ажлын 5 хоногт багтаан холбогдох данс руу буцаан олгоно.
Нэмэлт тодруулга: Сонирхсон автомашиныг 2024.04.18-наас 24-ний өдөр хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд Наадам центрийн 3-р давхарт ирж үзэх боломжтой. Автомашиныг үзэхдээ 88061497 утсаар, үнийн санал хэрхэн өгөх талаар 99102930 утсаар тодруулна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна