"Архи, тамхи ЗЭЭЛДЭГГҮЙ ардын дэлгүүр"

Т.Отгонсувд
2024/04/22

Энэ удаагийн эерэг сурвалжилга Д.Энхзаяаг онцоллоо. Тэрбээр сэтгэл зүйч мэргэжилтэй. Улаанбаатар хотын захын дүүргийн гэр хороолол дунд буйдхан дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрийнх нь гадна "Архи тамхи зээлдэггүй ардын дэлгүүр" гэх томоос том хаяг нь анхаарал татлаа. 

Тэрбээр "Гэр хорооолол дунд архидалд маш их байдаг. Сүүлийн үед архидалт залуужиж, эмэгтэйчүүд ч архинд их орж байна. Архины арп үргэлж хар бараан зүйлс дагадаг учир архи, тамхи зээлээд араас нь мөнгөө нэхэж явах нь утгагүй санандсан тул зээлээр өгөхөө больсон. 

 Хүний л амьдрал учир талх тариа, мах будаа гээд хэрэгтэй зүйлсийг нь чадахаараа зээлж тусалдаг ч архи, тамхийг хэзээ ч зээлдэггүй. Энэ бол би мэргэжлийнхээ дагуу энэ нийгэмд оролцуулж буй багахан ч гэсэн нөлөөлөл гэж бодож байна" хэмээв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна