Улсын дээд шүүх яг одоо Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэж байна
Улсын арслан Э.Оюунболд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдан түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртсэн. Гэсэн ч "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага" түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс "допинг илэрсэн" гэх үндэслэлээр Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасаж байсан юм.
Тэгвэл Улсын арслан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг яг одоо Дээд шүүх хэлэлцэж байна.
Хэрвээ тухайн шүүх хурал Улсын арслан Э.Оюунболдын талд шийдвэр гаргах юм бол түүний хувьд барилдах эрхээ сэргээлгэн, Улсын аварга цолоо эргүүлэн авах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.87
арай ч эрхийг сэргээхгүй байлгүй дээ
Хариулах