Аль улс хамгийн их ковидын вакцин устгах вэ: Монгол ба бусад...

Zuv.mn
22 цаг 44 минутын өмнө

ЭМЯ-ны удирдлагуудын хариуцлагагүй ажиллагаанаас болж сая илүү хүн тун вакцин устгалд оруулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэх асуудал УИХ-аас зохион байгуулсан “Эмийн сонсгол”-ын үеэр яригдсан билээ. Тэгвэл энэ нь ганц манайд тохиолдсон асуудал биш бөгөөд цар тахлын тархалт гэнэт зогссон, вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл их тарж, иргэдийн идэвх сул байсан зэрэг шалтгааны улмаас олон улс татаж авсан вакцинаа устгахаас өөр аргагүй байдалтай нүүр тулаад буй аж.

Ямартай ч 2021 оноос улс орнууд захиалсан вакцинаа авахаас татгалзаж эхэлсэн бөгөөд тухайн улсуудын дотоодод илүүдэл бий болж, эдүгээ устгахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Эхнээсээ устгаж ч байна. Цар тахлын хүнд үе, вакцин олдохгүй тухайн үеийн байдалдаа захирагдан санаачилгатай ажилласан улсууд хамгийн их тун вакцин устгалд оруулж байгаа юм. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, 2023 онд хөгжиж байгаа ангилалд багтдаг улс орнууд 100 сая хүн тун вакцин хүлээн авахаас татгалзжээ. Дээрх ангилалд багтдаг улсуудад нийт 15.5 сая хүн тун вакцины хугацаа нь дуусаж, устгалд оруулахаар болсон гэсэн дүн мэдээ байна. Харин цар тахлын үед бусдаасаа урьтан их хэмжээний нөөц бүрдүүлсэн Европын холбооны улсуудад 312 сая хүн тун вакцин устгаад буй аж. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. 

Ингээд хамгийн их хэмжээний вакцин устгалд оруулсан улсуудын мэдээллийг хүргэе.

ХАМГИЙН ИХ ВАКЦИН УСТГАСАН УЛСУУД /Европын холбоо/

Герман 83,000,000 /Хүн тун/
Итали 49,150,220
Нидерланд 16,284,000
Испани 13,870,197
Румын 9,977,326
Швед 8,500,000
Австри 7,500,000
Словак 4,063,762
Бельги 3,560,000
Португал 3,500,000
Польш 2,961,000
Литва 2,300,463
Хорват 2,200,000
Словен 1,996,855
Болгар 1,931.902
Дани 1,832,080
Эстон 1,497,224

Монгол 1 сая орчим 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна